Чи ирэх болоогүй
юу?
Чиний асаагаад
одсон дурлал бүдгэрч байна......
Өнгөрсөн бүхий л
хугацаа бодол ээрч үзэгдээд
Өрөөлийн энгэрт
нялхарсан чамайг хүлээгээд удлаа
Өчигдөрхөн
халуунаараа, үнсэлтэнд чинь бялхсан жаргал
Өөрийг минь
зовоосон тэнэглэл болон хувирч байна
Өчигдөрхөн хэлсэн
янагийн халуун үгс чинь
Өөр бусдын
сэтгэлд хайрын сарнайг цэцэглүүллээ
Өчигдөр, өчигдөр,
өчигдөр.......................
Чи ирэх болоогүй
юу?
Чиний надад
үлдээсэн нулимс ширгэж байна......
Өөрийгөө мартаж
хайрласан дурлал эзгүйрч
Өөрийгөө л зүхэж
чадах хувь тавилангийн боол болоод удлаа
Өнөөдөр
хүлээлтийн сүүлчийн өдөр гэсэн тэвчээр
Өрцний минь цаана
нуран унаж байна
Өнөөдөр л зөвхөн
гэж өөрийгөө хуурсан хүлээлт
Өглөө бүр шинээр
эхэлж уйтгараар тэвчээрийг эзэмдлээ
Өнөөдөр, өнөөдөр,
өнөөдөр.........................
Чи ирэх болоогүй
юу?
Чиний ноцоогоод
орхисон хайр бөхөж байна.....
Зүрхэнд чиний зай
хоосорч харанхуйлаад
Зүүдэнд чиний дүр
үгүйлэгдэж царайг чинь үзэлгүй удлаа
Маргааш л
инээмсэглээд хүрээд ирнээ гэсэн итгэл
Магадгүй яг одоо
алдарч сэтгэл минь хоосорч байна
Маргааш даан ч
дуусдаггүйн үлгэрээр
Магадгүй маргааш
л ирнэ дээ гэсэн цөхрөл итгэлийг дарлаа
Маргааш, маргааш,
маргааш...................